/2022.04.12/ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-д дараах саналыг гаргажээ.
Тэрээр:
-Зеленьский Японы бас Өмнөд Солонгосын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна.
Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн. Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. ParliamentMN урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн гэжээ.