Усан парк барих газрыг үйлчилгээний төв, орон сууцаар ашиглах шүүхийн шийдвэр гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усан парк барих газрыг үйлчилгээний төв, орон сууцаар ашиглах шүүхийн шийдвэр гарчээ

/2022.04.12/ Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэж 2016 онд мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус газрыг худалдаа, нийтийн үйлчилгээ, төв цогцолбор, орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах шүүхийн шийдвэр гарчээ.

Анх 2008 оны есдүгээр сарын 17-нд дээрх газар орон сууцны зориулалтаар олгогдож байжээ. Харин 2020 оны есдүгээр сарын 30-ны захирамжаар газрын эзэмших эрхийг цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан байна.

Гэвч захиргааны хэргийн шүүхийн 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр НЗД-ын захирамжийг хүчингүй болгож газрын эрхийг сэргээх шийдвэр гаргажээ.

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа МУ-д зохион байгуулагдана
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа МУ-д зохион байгуулагдана
 
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.