Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа МУ-д зохион байгуулагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа МУ-д зохион байгуулагдана

/2022.04.12/ Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийж байна.

Зохион байгуулах хорооны дарга н.Гансүх:

-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ удаад дэлхийн 23 орны 250 гаруй тамирчин, 100 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс хүрэлцэн ирнэ.

Монголын Чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн сарын 19-нд ээлжит бус их хурлаа хийж шинэ баг бүрэлдэхүүнээ сонгосон. Манай холбоо уг тэмцээнд маш өндөр ач холбогдол өгч ОУ-д тавигддаг шаардлагуудын дагуу сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, чанарын өндөр түвшинд нарийн зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ бол МУ-ын нэр хүндтэй холбоотой томоохон арга хэмжээ юм.

Үзэгчид Буянт-Ухаа цогцолборт үнэ төлбөргүй үзэж болно.

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр:

-Тэмцээн дөрөвдүгээр сарын 19-ны өдөр сонгомол барилдааны төрлөөр эхэлнэ. 18-нд техникийн зөвлөгөөнтэй. Манай улсаас сонгомол барилдааны төрөлд 10 эмэгтэй, 10 эрэгтэй гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ орно. Гадаадын зочид төлөөлөгчид гээд 400 гаруй хүн ирнэ. Үүн дээр ОУ-ын хэвлэл мэдээллийн ажилтнууд нэмэгдэнэ. 100 гаруй сайн дурын ажилтан зохион байгуулалтад тусалж байгаа.

Ирсэн зочдыг хүлээж авахаар 4 зочид буудалтай хамтран ажиллаж байгаа. Энэ том тэмцээн манай улсад эдийн засгийн үр өгөөжтэй байна гэж үзэж байгаа.

24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 40 тохиолдол бүртгэгджээ
24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 40 тохиолдол бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.