Өнөөдөр үүлшинэ, 4-6 хэмийн дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр үүлшинэ, 4-6 хэмийн дулаан байна

2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

“УИХ-ын гишүүд  утасны төлбөрөө төлүүлдэггүй, бензиний төлбөр гэж 500 мянган төгрөг авдаг“
“УИХ-ын гишүүд утасны төлбөрөө төлүүлдэггүй, бензиний төлбөр гэж 500 мянган төгрөг авдаг“
 
Байхгүй албан тушаалд томилогдсон Э.Цогбадрал гэж хэн бэ
Байхгүй албан тушаалд томилогдсон Э.Цогбадрал гэж хэн бэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.