Тендер сонгон шалгаруулалт зарласан ч материал ирэхгүй ажил олон байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тендер сонгон шалгаруулалт зарласан ч материал ирэхгүй ажил олон байна

/2022.04.11/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Дүүргийн Засаг дарга нар тендер сонгон шалгаруулалт зарлаж байгаа ч аж ахуйн нэгжүүд материал өгөхгүй байх тохиолдол олон байгаа. Мөн агентлагуудын уялдаа, холбоогүй байдлаас болж ажил удааширч байгааг хэлж байв.

Аж ахуйн нэгжүүд тендерт оролцохгүй байгаа шалтгаан нөхцөлийн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван “Манайх 197 төсөл, арга хэмжээний тендер зарлахаас өнөөдрийн байдлаар 21 ажлын зураг төсөв, техникийн тодорхойлолт, тоо хэмжээ, ажлын даалгавар ирээгүй. Он дамжин хэрэгжиж байгаа, оролцогч байхгүй 11 төсөл, арга хэмжээ байна.

Эдгээрээс хамгийн олон нь 12 удаа тендер зарласан. Хийх ажлын хэмжээ төсөвтэйгээ уялдаагүй, ашиггүй учраас оролцогч байхгүй байна. Он гарснаас хойш Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зарласан ч оролцогч байхгүй 24 ажил байна” хэмээн ярилаа.

Үнийн өсөлттэй холбоотойгоор сонгон шалгаруулалтад орохгүй байна

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Манай газарт 30 төсөл, арга хэмжээ он дамжин хэрэгжиж байгаа. Улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 26 ажил байна. Энэ жил нийт 66 төсөл, арга хэмжээ хийгдэнэ. Түгжрэлтэй холбоотой 22 ажлаас 13 ажилд тендер зарласан. Үүнээс дөрвөн ажилд гүйцэтгэгч шалгарсан бол долоон ажилд дахин тендер зарлаж байгаа. Үнийн өсөлт, хил дээр ачаа саатаж байгаатай холбоотойгоор сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүд орохгүй байна. Олимпын гүүрийн ажлыг зургадугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байгаа” гэв.

Эх сурвалж: НЗДТГ

Жендэрийн үндэсний хороо,  ГХЯ хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Жендэрийн үндэсний хороо, ГХЯ хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.