Б.Жавхлан: Гашуунсухайт боомтоор өдөрт 240 орчим машин нүүрс тээвэрлэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Гашуунсухайт боомтоор өдөрт 240 орчим машин нүүрс тээвэрлэж байна

/2022.03.28/ “Монголын Эдийн засгийн чуулган 2022” дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд болно.

Форумаас өмнө зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж байгаагийн нэг нь "Боомтын сэргэлт" юм. Уг хэлэлцүүлэг өнөөдөр Гаалийн Ерөнхий газарт болж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ганшуунсухайтаар нүүрсний экспортын 70-80 хувийг гаргадаг. Өнөөдрийн байдлаар өдөрт 240 орчим машин гарч байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын үеэр өдөрт 500 орчим машин гарч байсан ч буцаад буурчихлаа. Биднээс шалтгаалахгүй зүйл маш их байна. БНХАУ-д бүртгэгдэж буй халдварын тоо анх гарч байснаасаа хэд дахин илүү бүртгэгдэж байна. Үүнээс болоод манай хилийн боомтууд хязгаарлагдмал ажиллаж байна.

Сүүлийн 21 хоногт Гашуунсухайт боомтод ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Харамсалтай нь урагшаа очоод шинжилгээ өгөхөд нэг тохиолдол илэрсэн. Биднээс шалтгаалах зүйлсээ нэлээд сайн хийж байгаа.

Бид ойрын хугацаанд уртын тээврээ эхлүүлэх талаар хэлэлцэж байна. Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш Тавантолгойн олборлолт бүрэн зогссон. Цагаан хад руу зөөсөн 12 сая тонн нүүрсийг урагшаа бага багаар гаргасаар байгаад одоо нэг 5 сая тонн орчим нүүрс үлдчихсэн байна. Энэ нүүрсийг яаралтай дуусгаж, Тавантолгойн олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна.

Нөөцийн хонины мах нэг кг нь 8300 төгрөг
Нөөцийн хонины мах нэг кг нь 8300 төгрөг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.