Нөөцийн хонины мах нэг кг нь 8300 төгрөг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөөцийн хонины мах нэг кг нь 8300 төгрөг

ДАРХАНД НӨӨЦИЙН МАХ 04 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС НИЙЛҮҮЛЭГДЭНЭ

/2022.03.28/: Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг энэ сарын 25-ны өдрөөс буюу өнгөрөгч баасан гарагаас эхлэн худалдаж эхэллээ.

Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Үхрийн ястай мах 8900 төг/кг, хониных 8300 төг/кг, ямааных 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалахаас гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох юм байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 аж ахуйн нэгж нийт 12,6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.

Эх сурвалж: ЗГ

ФОТО: Оскарын Улаан хивсний ёслол-2022
ФОТО: Оскарын Улаан хивсний ёслол-2022
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.