АНУ-д хар салхины улмаас зарим мужууд ихээхэн хохирол амсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д хар салхины улмаас зарим мужууд ихээхэн хохирол амсчээ

Destruction after tornado
Хар салхи машинуудыг хөмөрч, дээврийг нураажээ

/2022.03.23/: Хүчтэй хар салхи АНУ-ын Нью Орлеанс хотыг дайран өнгөрөхдөө байшингуудыг нурааж, цахилгаан тасалсны улмаас одоогийн байдлаар нэг хүн нас барсан гэж мэдээллээ.

Мягмар гарагийн шөнө энэхүү хар салхи хорооллуудыг сүйтгэж, байшингуудын дээврийг нь хийсгэж, машинуудыг хөмрүүлж байгааг дүрс бичлэгт буулгасан байна.

Энэхүү дүүрэг нь өмнө нь 2005 онд болсон Катрина хар салхинд мөн өртөж байжээ.

Өнгөрөгч даваа гарагт Техас, Оклахома мужид хар салхи шуурга их хэмжээний хохирол учруулж, нэг эмэгтэй амиа алдсан юм.

Аврагчид дарагдсан байж болзошгүй хүмүүсийг хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэж зүүн хэсгийн Сент-Бернар дүүргийн албаны хүмүүс мэдэгдэв.

Destruction after tornado
Хар салхи хэд хэдэн байшинг "бүрэн нураасан" гэж мэдэгдэв

Орон нутгийн шериф Жеймс Похлманн "Нью-Йорк Таймс" сонинд "Хар салхины улмаас хийсч алга болсон байшингууд байгаа бөгөөд тэрхүү байшингуудын нэг нь гудамжны голд шидэгдэж дотор нь нэг хүн гацсан байсныг гаргасан" гэжээ.

Тэрээр Ассошиэйтед Пресс агентлагт хэлэхдээ "Салхи цахилгааны шугамыг унагааж байна. Сүм бүрэн сүйрч нурсан, найман байшингийн дээврийг хуулсан байна" гэжээ.

Мягмар гарагт хар салхи АНУ-ын өмнөд мужуудыг дайран өнгөрч, Луизиана, Миссисипи, Алабама мужуудад хүчтэй салхилж, аадар бороо оржээ.

Даваа гарагт Даллас хотоос хойд зүгт 96 км зайд хар салхины улмаас өндөр настай эмэгтэй амиа алджээ.

АНУ-ын Үндэсний цаг уурын алба твиттер хуудсандаа "Ирэх хэдэн цагийн дотор хүчтэй шуурга эсвэл хар салхи шуурч болзошгүй" гэж жиргэжээ.

Чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.