Чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа

May be an image of 2 people, people standing and indoor

/2022.03.23/: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баярсайхан, Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.

УИХ-ын 11 гишүүн чихэрлэг, хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор дээрх хуулийн төслийг өргөн барьж буйг УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцлоод, сүүлийн долоон жилийн хугацаанд хэт таргалалттай хүүхдийн тоо долоо дахин нэмэгдсэн нь хэт чихэрлэг ундааны хэрэглээтэй холбоотой гэдгийг тодотгосон.

Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас 2016 онд бүх улс оронд хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор чихэр нэмсэн ундаанд хамгийн багадаа 20 хувийн татвар ноогдуулахыг уриалсан байна.

May be an image of 1 person, sitting and indoor

Монгол Улсын дунд сургуулийн 2100 гаруй сурагчдын дунд чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судалсан судалгаагаар 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөрт ууж буй шингэний 1/3-2/3 нь чихэртэй ундаа, ус, цай эзэлж байгаа нь тогтоогджээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд дөрвөн хувь байсан бол 2017 онд 28 хувь болж долоо дахин нэмэгдсэн байна. Хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд ховордсон нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой, тиймээс өвчилсөн, хорхойтсон шүд, эмгэгшсэн эрхтэнтэй зууралдах бус түүний шалтгаан болж буй хүчин зүйл, эрсдлийг бууруулах нь хамгийн зөв шийдэл болно гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

May be an image of 6 people and people standing

Хуулийн төсөлд чихэрлэг ундааны онцгой албан татварыг нэмэхээр тусгасан бөгөөд ингэснээр үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэж буй ундааны сахарыг багасгах, гаднаас оруулж ирэх хувийг бууруулах, харин түүнийг орлуулах эрүүл хүнс жимс, ногооны хэрэглээг дэмжих, нөгөө талаар хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сургуулийн орчинд эрүүл хүнс ундаа борлуулах зэрэгт чиглэсэн боловсролын интервенцийг дэмжихэд чиглэнэ гэж үзжээ.

Эх сурвалж: УИХ

ВИДЕО: Мэдээ мэдээллийн 60 хором
ВИДЕО: Мэдээ мэдээллийн 60 хором
 
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.