/2022.03.21/: Израйль Украин, Оросын хооронд зуучлахаар чармайж байгаа бөгөөд тус улс нь ирээдүйн дээд түвшний энхийн хэлэлцээний газар байж магадгүй гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв.
"Израилийн Ерөнхий сайд ноён Беннетт ОХУ-тай хэлэлцээ хийх арга замыг хайж байна" гэж Зеленский ням гарагт нийтэлсэн Украины ард түмэнд хандсан видеогоороо хэлэв.
"Бид эрт орой хэзээ нэгэн цагт Оростой яриа хэлэлцээ хийж эхлэх нь тодорхой тул Израйлийн хүчин чармайлтад талархаж байна" гэлээ.
"Энэ боломжтой бол амар амгаланг олох хамгийн зөв газар зайлшгүй Израйль мөн" гэж тэр хэлэв.
Зеленский Ням гарагт Израилийн парламентад видео линкээр үг хэлсний дараа ийм тайлбар хийлээ.
Эх сурвалж: ВВС