АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт Польшийг зорино
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт Польшийг зорино

White House: Biden to visit Poland on Europe trip this week

/2022.03.21/: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НАТО-гийн холбоотон орнууд, G7 болон Европын холбооны удирдагчидтай Бельгийн Брюссельд уулзсаны дараа баасан гарагт Польшийн Варшав хотод очно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдэв.

Байден Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай хоёр талын уулзалт хийнэ.

Псаки “Ерөнхийлөгч холбоотнууд болон түншүүдийн хамт ОХУ-ын Украины эсрэг үндэслэлгүй дайн үүсгэснээс үүдэлтэй хүмүүнлэгийн болон хүний ​​эрхийн хямралд хэрхэн хариу арга хэмжээ авч байгаа талаар ярилцах болно" гэлээ.

Эх сурвалж: CNN

“Оройн нахиа“ оюутны эрдэм шинжилгээний хурал эхэллээ
“Оройн нахиа“ оюутны эрдэм шинжилгээний хурал эхэллээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.