/2022.03.21/ Оюуны нахиа оюутны эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ. Тус эрдэм шинжилгээний хуралд МУИС, ОУУИС, ХААИС, ШУТИС, Дарханы ХААИС зэрэг их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторант түвшинд суралцаж байгаа ойн салбарын оюутан, залуу эрдэмтэд оролцож,
- Ойн зурвас байгуулж, нөхөн сэргээсэн талбайн ургамлан бүлгэмдлийн судалгааны дүн,
- Ойн санд гэрлэн урхийг ашигласан үйл ажиллагааны технологи, түүний үр дүн,
- Монгол орны цэвэр усны нөөцийн асуудал,
- Улаанбаатар хотын ногоон байгууламжийн судалгааны явц
- Ойжуулалтанд шилжүүлсэн тарьцны амьдрал, өсөлтийг нэмэгдүүлэх,
- Говийн бүсэд тарималжуулсан модлог ургамлын өсөлт болон биомассын хуримтлалд усалгааны үзүүлэх нөлөө зэрэг 20 орчим сэдвээр илтгэл танилцуулж байна.
Цар тахлаас улбаалан хоёр жилийн хугацаанд түр завсарлаад байсан "Оройн нахиа" ойн залуу эрдэмтдын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр буюу "Олон улсын ойн өдөр" дахин сэргэж, зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.
Эрдэм шинжилгээний хурлын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны ОЙн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, МУИС-ийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл оролцож, баяр хүргэв.
Эх сурвалж: БОАЖЯ