
/2022.03.21/ "Монгол Цэргийн баяр" буюу энэ сарын 18-нд цагдаагийн байгууллагад нийт 2,854 гомдол мэдээлэл иржээ.
Тус өдөр гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар автомашин жолоодсон, эрүүлжүүлсэн зэрэг зөрчлийн дуудлага өмнөх өдөртэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.
Тодруулбал гуравдугаар сарын 18-нд,
- Эрүүлжүүлсэн-288
 - Хүний биед халдах-107
 - Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн-242
 - Гэр бүлийн хүчирхийлэл-206
 - Согтуугаар автомашин жолоодсон-274 дуудлага бүртгэгджээ.
 
