/2022.03.21/: 27 настай Украины эмэгтэй Ольга Киевт дэлбэрэлтийн хэлтэрхийнээс хүүхдээ хамгаалж байгаад хүнд шархадсан байна бөгөөд өрөөний шилийг хага цохисон пуужингийн цохилтын дараа хүүхдээ цусаар бүрхсэн байхыг хараад цочирдсоноо эргэн дурсжээ.
"Би толгойдоо шархадсан болохоор миний цус урсаж эхэлсэн. Тэгээд цус миний хүүхэд дээр урсаж байсан" гэж Ольга эмчлүүлж байсан Охматдыт хүүхдийн эмнэлгийн орон дээр суугаад хэлэв.
"Би тэр үед цочролд орсон учраас хүүхэд дээрээ урссан цусыг түүний цус гэж айсан" гэлээ.
Ольга Виктория хэмээх хүүхдээ тэвэрсэн, толгойгоо боолттой, дээд бие нь зүсэгдсэн дүр зурагтай гэрэл зургууд нь Орос Украиныг эзлэн түрэмгийлэхэд энгийн иргэд хэрхэн хохирол амсаж байгааг харуулж сошиал сүлжээгээр цацагдаж байна.
Викториягийн аав Дмитрий охиныг авч явахад Ольга охиноо зүссэн гэж хашгирч эхлэхэд "Ольга, энэ бол чиний цус, түүнийх биш" гэж Дмитрий хариулж байсныг дурсав.
Украины эрх баригчдын мэдээлснээр хоёрдугаар сарын 24-нд Орос "цэргийн тусгай ажиллагаа" явуулж эхэлснээс хойш Киев хотод хэд хэдэн орон сууцны барилга руу пуужингаар цохилт өгсний улмаас 60 гаруй энгийн иргэн амь үрэгджээ.
Ольга пуужингийн цохилт болох үед 6 долоо хоногтой хүүхдээ хооллож дулаацуулахын тулд түүнийг аль хэдийн хөнжлөөр хучсан байсан гэжээ.
"Энэ бол хүүхдийг амьд үлдээсэн зүйл. Би түүнийг цаг тухайд нь хамгаалсан" гэлээ.
Ольга толгой, биендээ хэд хэдэн зүсэлт авсны улмаас эмчлүүлж байгаа ч нялх хүүхэд сэв болон хөхөрснөөс бусдаар гэмтэл аваагүй байна.
Шил хагарах чимээнээр сэрсэн Дмитрий "Энэ бол бидний амьдралд тохиолдож болох хамгийн муу, хамгийн аймшигтай зүйл байсан гэдэгт итгэхээс өөр зүйл бидэнд үлдсэнгүй" гэж нэмж хэлэв.
Эх сурвалж: Ройтерс