ТАНИЛЦ: 9 дүүргийн МАН-ын хороон дарга нар сонгогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 9 дүүргийн МАН-ын хороон дарга нар сонгогдлоо

/2022.3.21/ МАН-ын Нийслэлийн намын хорооны даргаар Д.Сумъяабазар нэгдүгээр сарын 29-нд сонгогдсон.

Өнгөрөгч өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн намын хорооны дарга нар сонгогдлоо. Есөн дүүргийн намын хороон дарга нар дунд нэг ч эмэгтэй хүн сонгогдсонгүй.

Та бүхэнд дүүрэг дүүргээр нь хүргэе.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатар 100 хувийн саналаар сонгогдов.

Х.Нямбаатар нь УИХ-ын гишүүн бөгөөд ХЗДХ-ийн сайд.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргаар Ж.Ганбаатар 51,5 хувийн саналаар сонгогдов.

Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн

СҮХБААТАР ДҮҮРЭГ

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар М.Ганбаатар 99 хувийн саналаар сонгогдлоо. Тэрээр Тавантолгой түлш компанийн захирал асан.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Чингэлтэй дүүргийн намын хорооны даргаар Т.Аюурсайхан 90 гаруй хувийн саналаар сонгогдлоо. Тэрээр УИХ-ын гишүүн.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Баянзүрх дүүргийн МАН-ын хороон даргаар Э.Бат-Амгалан 98 хувийн саналаар сонгогдлоо. Тэрээр УИХ-ын гишүүн.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

Хан-Ууул дүүргийн МАН-ын хороон даргаар Ж.Алдаржавхлан 99 хувийн саналаар сонгогдлоо.

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

Багахангай дүүргийн намын хороон даргаар С.Эрдэнэбаяр 100 хувийн саналаар сонгогджээ. Тэрээр тус дүүргийн Засаг даргын албыг хашдаг.

БАГАНУУР ДҮҮРЭГ

Багануур дүүргийн намын хороон даргаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир 98 хувийн саналаар сонгогдлоо.

НАЛАЙХ ДҮҮРЭГ

Налайх дүүргийн МАН-ын хорооны даргаар С.Амарсайхан 93 хувийн саналаар сонгогдлоо. Тэрээр УИХ-ын гишүүн, Шадар сайд.

Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгчээ
Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.