/2022.03.21/: Йемений Ирантай эвссэн Хути бүлэглэл Саудын Арабын эрчим хүч, ус давсгүйжүүлэх байгууламж руу пуужин, нисгэгчгүй онгоцоор харваснаар газрын тос боловсруулах үйлдвэрийн гарц түр зуур буурсан ч хүний амь эрсдээгүй гэж Саудын Арабын эрчим хүчний яам болон төрийн хэвлэлүүд ням гарагт мэдэгдэв.
Нисгэгчгүй онгоц Өмнөд Жизан муж дахь газрын тосны бүтээгдэхүүн түгээх терминал, байгалийн хийн үйлдвэр болон Улаан тэнгисийн Янбу боомт дахь Ясреф боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
Yanbu Aramco Sinopec Refining Company-ийн талаар "Ясрефийн байгууламжид халдсан нь газрын тос боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэлийг түр хугацаагаар бууруулахад хүргэсэн бөгөөд үүнийг бараа материалаас нөхөх болно" гэжээ.
Aramco-ийн гүйцэтгэх захирал Амин Нассер пүүсийн ашгийн талаар тайлбар хийх үеэрээ хэлэхдээ, "Бид бараа бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчдэдээ нийлүүлэхэд энэ халдлага ямар ч нөлөө үзүүлээгүй" гэлээ.
Эх сурвалж: Ройтерс