Байт харвааны спорт өдөрлөгийг зохиолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байт харвааны спорт өдөрлөгийг зохиолоо

/2022.03.19/ МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос олимпын төрлийн спортыг сурталчлах, эмэгтэй тамирчдыг алдаршуулах чиглэлийн арга хэмжээг цувралаар зохиож буй. Үүний хүрээнд өчигдөр Баянгол дүүргийн спорт хорооны байранд байт харвааны спорт өдөрлөгийг зохиолоо.

7 хүн, зогсож буй хүмүүс, дотор болон "CanBeN Next Olympian" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Арга хэмжээнд ОУХМ, “Лондон 2012”, “Токио 2020” Олимпын наадмын оролцогч, МУ-ын 10 удаагийн аварга, 6 удаа улсын рекорд шинэчилсэн, ААШТ-ний 2 мөнгө, Азийн Гранпри тэмцээний хүрэл медальт, Дэлхийн армийн спортын наадмын мөнгөн медальт тамирчин Б. Урантунгалаг оролцлоо.

Спорт өдөрлөгт Баянгол дүүргийн 40-р сургууль, Оюуны Ундраа сургууль, Эрдмийн Ундраа сургуулийн сурагчид болон Байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг болон шигшээ багийн тамирчид тус тус оролцож байт харвааны харвалтын техник үзүүлбэр үзүүлж, сурагчдад хэрхэн зөв техникээр харвах богино хичээл орж олимпын төрлийн спортоор биечлэн харваж үзэх боломжоор хангажээ.

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: МҮОХ

Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироожээ
Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироожээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.