Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироожээ

/2022.03.19/Дорнод аймагт үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.

Тодруулбал, Тус аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрт өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр "хээр нас барсан хүн олдсон" талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан байна. Үүний дагуу тус аймгийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газарт очиж иргэн “А” /29 настай, эр/ нас барсан болохыг тогтоожээ.

Нас барсан "А"-г түүний танил “Б” гэгч энэ сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн биед нь халдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж цагдаагийн газраас мэдээллээ. Мөн "Б" нь хэргийн газраас хохирогчийг зөөвөрлөн хээр тавьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоодон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэв.

Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт халдварын 42 тохиолдол бүртгэгджээ
Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт халдварын 42 тохиолдол бүртгэгджээ
 
1992-2025 оны хооронд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулагдлаа
1992-2025 оны хооронд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.