
/2022.03.18/: Нийслэлийн ИТХ-ын 62 дугаар тогтоолоор байгуулсан “Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий Ажлыг хэсэг өнөөдөр хуралдлаа.
Төлөөлөгч Б.Мягмараар ахлуулсан тус ажлын хэсэг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн газар олголт, хувьчлал, хувь эзэмшил болон паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонсож, санал солилцов.