/2022.02.24/ Эрдэнэт Медипас эмнэлгийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр:
- 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр буюу тухайн үеийн ханшаар 69.5 тэрбум төгрөгөөр барьсан Медипас эмнэлэг, 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл бүхий төрийн өмчийг тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нэг ч төгрөгийн төлбөргүйгээр хувьчилсан байдаг. Энэ цагаас хойш 2016-2020 оны хооронд Эрдэнэт үйлдвэрээс үзлэг хяналт хийх нэрийдлээр 12.7 тэрбум төгрөгийг авсан байдаг. Ингээд буцаад 6.6 тэрбум төгрөгийг эмнэлгийн төлбөр гэх нэр дор Эрдэнэт үйлдвэр рүү шилжүүлсэн байна.
Хувьчилж авсан байгууллага руу буцааж өгөх шаардлагыг хүргүүлэхэд 30 орчим сая долларын нөхөн төлбөр өгөхгүй бол эмнэлгийг буцааж өгөхгүй гэх асуудал гарсан. Төр өмчөө хулгайд алдчхаад, хуулийн дагуу буцааж авахдаа төлбөр төлөх асуудал байж болохгүй. Тиймээс бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, Медипас эмнэлэг буцаад төрийн өмчит болж байгааг мэдэгдэж байна гэв.