/2022.02.07/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж “Зайсан Скуар” худалдааны төвийн 8 дугаар давхарт гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын газарт урьд шөнийн 03:53 цагт иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид “Ти-Өү-Эм” ХХК-ийн “Териза” рестораны задгай талбайн шал, гал тогооны өрөөний хөргүүр, цэцгийн мандлын модон шал шатаж байсныг унтраасан байна.
Эх сурвалж: ОБЕГ