О.Цэцэнцэнгэл Парисын “ИХ ДУУЛГА“-аас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цэцэнцэнгэл Парисын “ИХ ДУУЛГА“-аас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

/2022.02.07/: О.Цэцэнцэнгэл Парисын "ИХ ДУУЛГА"-ын +100 кг-ын жинд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.

"Парис-2022" жүдо бөхийн "Гранд Слам" буюу "Их дуулга"-ын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд өрсөлдсөн "Хилчин" спорт хороо, МИАТ компанийн тамирчин, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөөх барилдаанд яллаа.

Түүний эхний өрсөлдөгч Францын Херманн Джигуйбаг, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг байсан бол хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон, 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан юм.

Ингээд аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг ялснаар Парисын "Их дуулга"-ын +100 кг-ын жинд түрүүлсэн АНХНЫ МОНГОЛ жүдоч боллоо.

Дархлаажуулалтын цэгийн байршил, цагийн хуваарь
Дархлаажуулалтын цэгийн байршил, цагийн хуваарь
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.