/2022.02.04/
- Бээжин хот зуны болон өвлийн олимпийг зохион байгуулсан анхны хот болж байна. Өмнө нь 2008 онд зуны олимп болж байсныг сануулая.
- Спортын 15 төрлөөр өвлийн олимпийн тоглолт явагдана.
Гурван бүсэд хуваагдсан 12 уралдааны хотхон байгуулжээ.Мөсөн спортын төрлүүд ихэнх нь Бээжин хотод болох бол Яньчин бүсэд уулын цана болон гулсалтын төрлүүд, Жанжиакоу хотод сноуборд болон уран гулгалтын төрлүүд болох нь. Энэ гурван бүс нь хоорондоо хамгийн орчин үеийн төмөр замаар холбогдоно.
- Шинээр өвлийн спортын 7 төрөл танилцуулна. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн чөлөөт болон холимог цана,эмэгтэйчүүдийн бобслей,холимог багийн буухиа, холимог багийн сноуборд
- Ойролцоогоор 100 гаруй орны 3000 тамирчин, шүүгчид багийн албан ёсны гишүүд оролцож 109 удаагийн медаль гардуулах ёслол болно.
- Олимпийн бэлгэдэл нь ПАНДА баавгай бөгөөд Bing Dwen Dwen нэртэй. Харагдах байдлаараа бүтэн бие нь мөсөн хуяг өмссөн байх юм.