Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хүрэлцэн ирлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хүрэлцэн ирлээ

/2022.02.03/

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийх, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн очлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Капитал” олон улсын нисэх буудалд Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, БНХАУ-ын талаас тус улсын Гадаад хэргийн яамны туслах сайд Ү Жянхао нар тус тус угтан авлаа.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна.

Зөөлөн хүч: Дуучин МУАЖ Аюурзаны Долгор оролцсон баярын дугаар
Зөөлөн хүч: Дуучин МУАЖ Аюурзаны Долгор оролцсон баярын дугаар
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.