/2022.02.01/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины гудамж, УБТЗ-ын “Төв засварын үйлдвэр” байшинд гал гарчээ.
Энэ тухай дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ангид нэгдүгээр сарын 31-ны өдөр ирсэн байна. Дуудлагын дагуу аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан УБТЗ-ын “Төв засварын үйлдвэр”-ийн 12х35 метрийн хэмжээтэй 2 давхар оффисын барилгын 2 дугаар давхарт 5х6, 7х9, метрийн хэмжээтэй өрөөнүүд, 1.5х11 метрийн хэмжээтэй коридор болон эд, зүйлс шатаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж унтраасан байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОБЕГ-т гал түймрийн 8 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Эх сурвалж: ОБЕГ