/2022.02.01/: Боловсролын салбар 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарласантай холбогдуулан САЙДАД И-МЭЙЛ ИЛГЭЭХ аяныг эхлүүлж байна.
Захидлыг [email protected] и-мэйл хаягаар өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн турш хүлээн авна. Цахим хаяг 2022.02.14-ний өдөр хаагдана.
ХЭН И-МЭЙЛ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид суралцагчид
- Их, дээд сургуулийн оюутнууд
- Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан
- Эцэг эх, асран хамгаалагчид
И-МЭЙЛ ИЛГЭЭХ СЭДЭВ:
- Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт
- Багш, суралцагч, эцэг эхчүүдийн хоорондын үл ойлголцол, харилцааны бэрхшээл
- Суралцах орчны аюулгүй байдал
- Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага, шинэ санаачилга
Захидал илгээгчийн нууцыг чандлан сахина.
Эх сурвалж: БШУЯ