УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа

/2022.01.31/ УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхлэв.

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж ээлжит бус чуулганы хуралдаан түр завсарлалаа.

Үүний дараагаар УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж нэгдсэн хуралдаанд оруулж ирэх тул байнгын хороо хуралдаж дууссаны дараа дахин хуралдах юм.

Ж.Батбаясгалан “Паркаа аваръя” хөдөлгөөний шаардлагыг хүлээн авлаа
Ж.Батбаясгалан “Паркаа аваръя” хөдөлгөөний шаардлагыг хүлээн авлаа
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.