Ж.Батбаясгалан “Паркаа аваръя” хөдөлгөөний шаардлагыг хүлээн авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батбаясгалан “Паркаа аваръя” хөдөлгөөний шаардлагыг хүлээн авлаа

/2022.01.31/: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр “Паркаа аваръя хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч Д.Мөнх-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Тус хөдөлгөөнөөс хүүхдийн паркийн газрыг одоо эзэмшиж буй эзэмшигчдээс буцаан авч, нийслэлийн иргэдийн мэдэлд ирүүлэх асуудлаар Нийслэлийн ИТХ-ыг хуралдуулах шаардлагыг тавьж байгаа аж.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2021 оны Тавдугаар сарын 10-ны өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшил газрыг зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралт, зугаалгын зориулалтаар ашиглуулах талаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: НИТХ

Дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ
Дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.