/2022.01.21/: ЗТЯ-аас Замын Үүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Эрээн Замын -Үүд боомт хаагдаад 10 хонож байгаа энэ хугацаанд 549 чингэлэг ачаа нэвтрүүллээ. Энэхүү ачаанд хүнс, барилга, гэр ахуйн бараа гээд бүх төрлийн бараа багтсан байна. Улс хооронд төмөр замын тээвэр эхлүүлэх яриа хэлэлцээ үргэлжилж байна.
Эрээнээс нарийн царигаар ачаа нэвтрүүлэхээр БНХАУ-ын талд хүсэлт тавиад байна. Тэг цэгээс 3 км-т ачаа тээвэр зөөж байгаа үнэ төлбөргүй байгаа гэлээ. Чингэлгийн тоог цаашид нэмэгдүүлэх боломжтой байгаа. Жолооч нарын тусгаарлалтыг цагдаагийн байгууллага хариуцан хатуу хяналтан дор явуулж байна. Хэрвээ сахилга баттай байвал ачаа эргэлт нэмэх боломжтой гэж мэдээллээ.
Ачаа барааны дарааллыг БНХАУ -ын талаас гааль дээр ирж бүрдүүлэлт хийсэн дараалал ирсэн хугацаагаар нь эрэмбэлж байгаа юм байна.