Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбарын 19 тохиолдол нэмж бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбарын 19 тохиолдол нэмж бүртгэгдлээ

/2022.01.20/ Эрүүл мэндийн яамнаас ковид-19 цар тахлын цаг үеийн мэдээллийг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
- Омикрон хувилбарын хувьд хүүхдийн өвчлөл ихсэж байна. 0-11 насны хүүхдүүд ковидын вакцинжуулалтад хамрагдаагүй тул өвчлөл өндөр байна. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байна. Томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд орсон байна.
Хоёр долоо хоногийн өмнө томуугийн А хүрээний N3H2 гэх вирус тодорхойлогдсон.
Вакцинжуулалтад хамрагдалтыг сайжруулах хэрэгтэй. Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд бус гэр гэртээ тэмдэглэх уриалгыг дагах хэрэгтэй байна.
ВИРУСИЙН ТАРХАЛТЫН ТАЛААР
- Нэгдүгээр сарын 6-нд тандалтын үр дүнг нэгтгээд дотоодод болон зөөвөрлөгдсөн тохиолдлын талаар мэдээлсэн. Энэ цагаас хойш ахин 13 зөөвөрлөгдсөн, дотоодын сорьцноос зургаан тохиолдол ОМИКРОН ХУВИЛБАР болох нь батлагдсан.
Халдварын тархалт их байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэх, иргэдийн дунд эмнэлгийн тусламж авах эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг харуулж байна. Дэгдэлт бүртгэгдэж байгаа улсын судалгаанаас үзэхэд, омикрон хувилбарын эмнэлзүйн хүндрэл нь бусад хувилбаруудтай адил эмзэг бүлэг, өндөр настан, вакцинд хамрагдаагүй иргэдэд хүндрэх эрсдэлтэй байгааг илтгэж байна.
Халдварын нууц үеийн хугацаа 2-4 хоног буюу богино байна. Ингэж хурдацтай явагдах тусам өвчлөлийг тоог нэмэгдүүлэх эрсдэлтэй. Жил бүр томуугийн дэгдэлт болоход хаана олон хүн байна тэнд халдварын дэгдэлт явагддаг. Үүнтэй адил гэсэн үг.
Нийт шүүгчийн хуралдаан хойшлогджээ
Нийт шүүгчийн хуралдаан хойшлогджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.