/2021.12.10/: Агаарын чанарын үзүүлэлт сүүлийн үед ихэнхдээ бага бохирдолтой болон бохирдолгүй хэмээн зааж байсан бол өнөөдөр хэд хэдэн байршилд ИХ БОХИРДОЛТОЙ хэмээн зааж байна.
Өнөөдөр өглөөний 09 цаг 00 минутын байдлаар Толгойт, Баянхошуу, Дамбадаржаа орчмын агаарын бохирдол хамгийн их байгаа бөгөөд PM2,5 тоосонцрын хэмжээ хамгийн 357 заасан байна. Өнгөрсөн 24 цагт хамгийн их бохирдсон үедээ тухайн байршилд PM10 тоосонцорын хэмжээ 510 хүртэл өссөн байна.
Одоогийн байдлаар нийслэлийн ихэнхи байршилд агаарын бохирдол БАГА БОХИРДОЛТОЙ гэж зааж байна.
Агаарын бохирдол өндөр түвшинд байгаа үед та дараах зөвлөмжийг дагаарай:
Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
Эх сурвалж: agaar.mn