/2021.12.10/
Хүний эрхийн Үндэсний комиссоос зохион байгуулж буй Хүний эрхийн Үндэсний форум Засгийн газрын ордонд үргэлжилж байна.
Жанжин Сүхбаатарын нэрэмжит хуралдааны танхимд Иргэний болон улстөрийн эрх салбар хуралдаан болж байна. Салбар хуралдаанд “Амьд явах эрх ба түүнийг дахин тодорхойлох шаардлага, үндэслэл сэдвээр хуульч Ж.Эрхэмбаатар илтгэл тавьж байна.
Тэрээр “Амьд явах эрх” биш харин “Амьдрах эрх” гэж ярьж хэлж хэвшихийг уриаллаа. Тэрээр дараах мэдээллийг эш татлаа.
2020 оны статистик мэдээгээр 15922 иргэн өвчний улмаас амиа алдсанаас:
- Зүрх судасны тогтолцооны өвчнөөр 5221
- Хавдрын улмаас 4159
- Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад тодорхой эмгэгийн улмаас 2736 иргэн амь насаа алджээ.
2021 онд:
- Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас 2464 хүн
- Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн улмаас 1175 хүн
- Амиа хорлож 111
- Золгүй явдлын улмаас 1064 хүн
Гэх мэтээр 2010-2020 оны хооронд буюу өнгөрсөн 10 жилд 195023 хүн ямар нэгэн шалтгаанаар амь насаа алдсан байна.