Ж.Хунан: Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Хунан: Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай

/2021.12.10/ Хүний эрхий Үндэсний форум болж байна. Тус форумын "Хүний эрхийн төлөв байдал: Өнгөрсөн, одоо, ирээдүй" сэдэвт үндсэн илтгэлийг Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг гүйцэтгэгч Ж.Хунан эхлүүллээ. Тэрээр: "Өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолтой байсны төлөө хариуцлага хүлээдэг байж хэрхэвч болохгүй."

ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ

"ХЭҮК-оос 2021 онд зохион байгуулагдсан жагсаал цуглаан хийх замаар үзэл бодлоо илэрхийлсэн арга хэмжээнд хяналт тавьж ирсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар:

Жагсаал цуглаан зохион байгуулагч, жагсаал хийх гэж буй нутаг дэвсгэрийн харьяаллын сум, дүүргийн засаг даргад бүртгүүлэх. Засаг дарга гурав хоногийн дотор бүртгэх эсэх хариугаа өгөх журам үйлчилж байна.

ХЭҮК дээрх зохицуулалтаар иргэд тайван жагсах, хуран цуглах баталгаа хэврэг, орон зай цаашид улам хумигдах шинжтэй байна гэж үзсэн.

Энэхүү мэдэгдэх журам нь зөвшөөрлийн шинжийг ихэнхдээ агуулж байдаг тул өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Түүнчлэн аяндаа үүссэн жагсаал цуглаан, цахим акц зэргийг хуулиар зохицуулж илүү ойлгомжтой болгох шаардлагатай" гэв.

Иргэн Д.Монголхүүг суллахыг шаардсан жагсаал
МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн зохион байгуулсан "Монголоо аваръя" жагсаал
Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд болсон "Бөжингүүдийн жагсаал"
Монгол Улсын Консерваторын газрын асуудалтай холбоотой жагсаал

Ниагара хүрхрээд живсэн машинаас татан гаргасан эмэгтэй нас баржээ
Ниагара хүрхрээд живсэн машинаас татан гаргасан эмэгтэй нас баржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.