“Хүний эрхийн үндэсний форум-2021” маргааш болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүний эрхийн үндэсний форум-2021” маргааш болно

300ч500 нэмсэн.jpg

/2021.12.09/: Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулах форумаар:

  • Иргэний болон улс төрийн эрх;
  • Эдийн засаг, нийгмийн эрх;
  • Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо;
  • Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг хэлэлцэх юм.

Энэ хүрээнд “Эрх зүйн шинэчлэл-Хүний эрх”, “Тайван замаар жагсаал, цуглаан хийх эрх, асуудал-шийдэл”, “Хууль тогтоох эрх мэдэл ба хүний эрх”, “Хүний эрхийн төлөв байдал,” “Хүний эрх ба шүүх эрх мэдэл”, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө” зэргийн талаар илтгэл сонсож хэлэлцүүлнэ.

Үндэсний форумаас зөвлөмж гарган Улсын Их Хурал болон бусад холбогдох байгууллагад хүргүүлэхээр төлөвлөжээ.

Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулах юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, жил бүрийн энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жил, хүний эрхийн үндэсний хараат бус байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. ( Хөтөлбөрийг хавсаргав)

viber_image_2021-12-07_22-19-01-410.jpg

Эх сурвалж: ХЭҮК

Б.Мөнхжин: Эрээний хил маргаашнаас нээгдэнэ
Б.Мөнхжин: Эрээний хил маргаашнаас нээгдэнэ
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.