Б.Мөнхжин: Эрээний хил маргаашнаас нээгдэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхжин: Эрээний хил маргаашнаас нээгдэнэ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын  Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга И.Тиотой цахим  уулзалт хийв. - Гадаад харилцааны яам

/2021.12.09/: Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд, Эрээний боомт хэзээ нээгдэх талаар мэдээлэл өглөө.

Б.Мөнхжин:

-Өчигдөр Гадаад харилцааны дэд сайдын хувиар, төрийн байгууллагын төлөөлөл, Эрээн хотын ерөнхий консултай хамтран ачаатай чингэлэг шилжүүлэх туршилт хийлээ.

Арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 20 хоногийн дотор бэлтгэл хангах тохироо хийсэн. Бид бэлтгэлээ хангасан, өчигдөр туршилт хийсэн. Өнөөдөр бичиг цаасны ажлаа дуусгаад, маргаашнаас авто замын тээвэрлэлт эхэлнэ.

Маргаашнаас эхлэн вирус илрэхээс өмнөх Монголоос Эрээний талд гарсан байсан 150 орчим ачаатай машиныг гаргана. Өөрөөр хэлбэл чингэлэгт шилжүүлэхгүйгээр автомашинтай ачааг гаргана. Үүний дараа чингэлэг тээвэрлэлт хийгдээд явна гэлээ.

Залуу малчдын 70% нь ЗЭЭЛТЭЙ
Залуу малчдын 70% нь ЗЭЭЛТЭЙ
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.