Ноолуурын түүхий эдийг бэлтгэх асуудлаар цахим хурал болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноолуурын түүхий эдийг бэлтгэх асуудлаар цахим хурал болно

/2021.09.13/ Их Британид төвтэй олон улсын ашгийн бус байгууллага болох Тогтвортой ноос ноолуурын эвсэл ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч 100 гаруй гишүүдээ нэгтгэсэн “Ноолуурын салбар дахь тогтвортой байдал” цахим хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 14-16-ны хооронд гурав хоног үргэлжлэх тус хурлаар ноолуурын түүхий эдийг байгальд хор нөлөө багатай, хариуцлагатай, ил тод зарчмаар бэлтгэн нийлүүлэх арга туршлага, чиг хандлага болон сорилтуудын талаар хэлэлцэнэ.