“Ижоб“ платформоор сүүлийн 10 хоногт 481 иргэн ажилд зуучлагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ижоб“ платформоор сүүлийн 10 хоногт 481 иргэн ажилд зуучлагджээ

/2023.04.28/: Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформоор дамжуулан сүүлийн арав хоногт 481 иргэн ажилд зуучлагджээ.

Дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар 5639 ажил олгогч, 15286 ажлын байр, 28283 ажил хайгч иргэн энэхүү платформд бүртгэгдээд байгаа аж.

Энэхүү цахим платформыг 1 сая гаруй хэрэглэгч ашиглах боломжтой томоохон хэмжээний цогц платформ болгохыг зорин системийн баазыг бүрдүүлэх, бүртгэлийг эрчимжүүлэхээр ажил олгогч, иргэд олон нийт, нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллаж байна.

Ажил хайх, ажил санал болгох үйл ажиллагааг уламжлалт арга барил буюу хувь хүний мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг байсан бол энэхүү системийн “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгодог “Ижоб” платформын мобайл аппликэйшныг мөн хэрэглээнд нэвтрүүлжээ.

Эх сурвалж: ХНХЯ

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.