Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

/2023.04.28/: Нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Татварын албанаас мэдээллээ.

Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтод таны 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 31-ний хооронд худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн дүн хамаарна.

Энэ улиралд татвар төлөгч 1,143,309 иргэнд 69.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгогдох аж. 2023 оны нэгдүгээр улиралд авах буцаан олголтын урамшууллаасаа хөрөнгийн албан татварын 79706 ширхэг нэхэмжлэхээр 54,363 иргэн 755 сая төгрөгийн татвараа төлсөн байна.

Үүнээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөө 2614 иргэн 8,607 нэхэмжлэхээр 11 сая төгрөг төлжээ.

“Гэрэгэ“ бондын үлдэгдлийг өнөөдөр бүрэн төлж дууслаа
“Гэрэгэ“ бондын үлдэгдлийг өнөөдөр бүрэн төлж дууслаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.