Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Буррид талархал илэрхийллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Буррид талархал илэрхийллээ

/2023.04.27/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Буррийг хүлээн авч уулзлаа.

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, боловсролын системээр дамжуулж өсвөр үе, оюутан залуучуудад мэдлэг, ойлголт өгөх, нийгмийн ажилтнуудыг сургах зэрэг олон ажлыг хамтран зохион байгуулсан.

Гэр бүлийн хүчирхийллийн зөрчилд 7089 иргэн холбогдож, шалгагдсаны 95,7 хувь нь эрэгтэйчүүд байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэний дараа хохирогчид чиглэсэн арга хэмжээ авахаас илүү урьдчилан сэргийлэхэд илүү анхаарах шаардлагатай байгаа талаар Х.Булгантуяа сайд мэдээлэл өгч, төслийн хугацааг сунгаж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хичээл зүтгэл гарган ажилласан хатагтай Стефани Буррид талархал илэрхийлж, “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмгийг гардууллаа.

Эх сурвалж: ХНХЯ

20 настай эрэгтэй согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөжээ
20 настай эрэгтэй согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөжээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.