20 настай эрэгтэй согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

20 настай эрэгтэй согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөжээ

/2023.04.27/: Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах авто угаалгын газарт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ 21 настай, эрэгтэй “Б”-ийн биед мэс хэрэглэн халдаж амь насыг нь хохироож хэргийн газрыг орхин явсан байна.

Цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж илрүүлэн, хэргийн газраас эд мөрийн баримтыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Л.Оюун-Эрдэнэ: Авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж байж үр дүнд хүрнэ
Л.Оюун-Эрдэнэ: Авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж байж үр дүнд хүрнэ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.