Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна

/2023.04.27/: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөгөөнд оролцож автозамчдад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого”-ын одоогийн үр дүнг танилцуулж, үүнд тус салбарын оролцоо чухлыг онцоллоо.

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтуудыг авто замаар холбохоор тусгаж томоохон төслүүд эхлэн ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотод 225 км нэмэлт холбоос зам барихаар зураг төслийн ажил эхлээд байна. Эдгээрийг амжилттай гүйцэтгэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах, баригдаж буй замын чанар, засвар арчлалтыг сайжруулах зэргээр салбарын тулгамдсан асуудал, шийдлийн талаар зөвлөлдөх уулзалтаар ярилцлаа.

Өнгөрсөн 2 жилд Монголын авто замчид 689,1 км урт хатуу хучилттай зам, 330 у/м төмөр бетон гүүр барьж байгуулсан байна.

Эх сурвалж: ЗГ

Ил тод, авлигагүй төрийг төлөвшүүлэх нь цахим шилжилтийн гол зорилго
Ил тод, авлигагүй төрийг төлөвшүүлэх нь цахим шилжилтийн гол зорилго
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.