“Хил нээгдсэнээс хойш 15 монгол иргэн БНХАУ-д хулгайн гэмт хэрэгт холбогдоод байна“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хил нээгдсэнээс хойш 15 монгол иргэн БНХАУ-д хулгайн гэмт хэрэгт холбогдоод байна“

/2023.03.31/ Монгол Улс, БНХАУ-ын хооронд хилийн боомтоор иргэд зорчих хөдөлгөөн 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээгдсэнээс хойш манай улсын 15 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж.

Тодруулбал, Бээжин, Тяньжин, Шэньжэнь зэрэг хотуудад манай улсын иргэд хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар БНХАУ дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ. Иймд БНХАУ-д зорчих хугацаандаа тус улсын хууль тогтоомжийг чанд сахиж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байхыг Элчин сайдын яамнаас анхаарууллаа.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэнийг учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан 3-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ. Учруулсан хохирлын хэмжээ онц ноцтой бол 10 жилээс хугацаагүй хорих хүртэл ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг байна.

Улаанбаатарт маргааш 5 хэмийн ХҮЙТЭН, цасаар шуурна
Улаанбаатарт маргааш 5 хэмийн ХҮЙТЭН, цасаар шуурна
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.