Улаанбаатарт маргааш 5 хэмийн ХҮЙТЭН, цасаар шуурна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт маргааш 5 хэмийн ХҮЙТЭН, цасаар шуурна

/2023.03.31/ Маргаашийн цаг агаарын мэдээг танилцуулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6...-8 градус, өдөртөө хүйтэрч -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6...-8 градус, өдөртөө хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -8...-10 градус, өдөртөө хүйтэрч -5....-7 градус хүйтэн байна.

“Эрдэнэс тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрс биржээр арилжаалжээ
“Эрдэнэс тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрс биржээр арилжаалжээ
 
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.