/2023.03.31/ Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүү өчигдөр буюу энэ сарын 30-ны өдөр аавтайгаа Турк улсыг зорьсон.
Улмаар тэд Истанбул хотод эмнэлэгт хэвтсэн бөгөөд өнөөдөр тархины хагалгаанд орохоор болжээ. Хүүгийн биеийн байдлын хувьд амьсгалын аппаратгүй амьсгалж байгаа ч ухаан ороогүй хэвээр байна.
Эргэн сануулахад, хүүг зодсон этгээд түүнийг эмнэлэгт хүргэж өгөөд зугтсан байдаг. Улмаар цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж түүнийг баривчилсан. Одоогоор тухайн этгээд хоригдож байгаа бөгөөд хүүгийн төрсөн ээжийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм.