Оюутолгойн гүний уурхайн 200 ажилтан хугацаагүй ажил хаялт зарлажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгойн гүний уурхайн 200 ажилтан хугацаагүй ажил хаялт зарлажээ

/2023.03.31/ Оюутолгойн гүний уурхайн туслан гүйцэтгэгч "Уорли инженеринг" компанийн ажилтнууд өнөөдөр 06:00 цагаас эхлэн хугацаагүйгээр ажил хаялт зарлажээ.

Ажил хаялтад нийт 200 орчим ажилтан нэгдээд байгаа бөгөөд тэдний хувьд цалингаа шударга, зөв тооцуулж авахыг шаардаж байгаа аж.

Тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ сарын 14-ний өдөр хэвлэлийн хурал хийхдээ "2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тэгш хуваарь буюу 14/14 хуваариар ажиллаж эхэлсэн. Энэ маань маш олон давуу талыг уурхайчид, уртын ээлжийн ажилчдад авчирсан. Гэсэн хэдий ч бид бүхэн энэ хуваариар ажилласнаас хойш илүү цаг болон цалин хөлсөө дутуу олгох асуудал яригдаж эхэлсэн. Манай компани гэхэд илүү цаг олгож байгаа боловч үндсэн цалингаа 35.8 буюу 40 хувиар бууруулсан" гэж байв.

Ажилтнууд энэ асуудлаар "Уорли инженеринг" компанитайгаа тохиролцохоор хэд хэдэн удаагийн уулзалт хийж, хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэн дундын зууч томилуулан ажилласан ч үр дүнд хүрээгүй тул ажил хаялт зарлажээ.

Монголд автомашин үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ
Монголд автомашин үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.