Монголд автомашин үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд автомашин үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ

/2023.03.31/ Монголд автомашин үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын чуулганаар Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталжээ.

Хэлэлцээрийг соёрхон баталснаар:

  • Автомашин, түүний эд ангийг үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл, дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг олон улсад тавигдаж буй хийцийн, аюулгүй байдлын болон ашиглалтын бүхий л цогц шаардлагын дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж бүрдлээ.

  • Монгол Улсад үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг олон улсад бүрэн хүлээн зөвшөөрнө.

Монгол Улсад үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг энэхүү хэлэлцээрт нэгдэн орсон гишүүн орон, ажиглагч болон зөвлөх гишүүнчлэлтэй орнууд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин нээгдэж байгаа аж.

  • Гадаадад үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж эд ангийг ашиглах нөхцөлийг хөнгөвчиллөө.

Бусад оронд үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг өөрийн улсад ашиглах нөхцөлийг улам хялбаршууллаа.

  • Хяналт, аюулгүй байдлын асуудлыг улам сайжруулав.

Бусад улс оронд үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангид хяналт тавих, тэдгээрт үүссэн доголдол, стандарт болон зохицуулалтаар тавигдсан шаардлагад нийцээгүй, мөн үйлдвэрлэгчийн мэдээлсэн үзүүлэлтэд тохирохгүй байх нөхцөлд тэр тухай бүрэн эрхийнхээ дагуу тогтоох, мэдэгдэх, мэдэгдлээ хамгаалах, өөрийгөө гэрчилгээжүүлэх чадамжтай байгууллагыг байгуулах боломжтой болж байна.

ЗТХЯ: Шар усны үерийн улмаас УБ-Дархан чиглэлийн автозам эвдэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл
ЗТХЯ: Шар усны үерийн улмаас УБ-Дархан чиглэлийн автозам эвдэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.