“Хөдөө орон нутгийн замд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болно“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөдөө орон нутгийн замд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болно“

/2023.03.31/ "Монголд зочлох жил - 2023 - 2025" арга хэмжээний хүрээнд, мөн хөрсний бохирдлоос сэргийлэх “Жорлон” Үндэсний чуулганыг Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна.

Тус чуулган нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох зорилготой юм.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од:

- Хэлэлцүүлэг болж буй энэ мөчид Монгол Улс 100,000 дахь жуулчнаа хүлээн авч байна. Өнгөрсөн 20 жилийн турш аялал жуулчлалын салбарын тушаа байсан зам дагуу байрлах нүхэн жорлонгийн асуудлыг хувийн хэвшлүүдтэй хамтраад бүрэн шийдвэрлэж эхэлсэн. Аялал жуулчлалын оргил үе эхлэхэд гол маршрутын дагуу стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болсон байна гэлээ.

Гудамж, зам талбайг угааж, гуу жалгыг ариутгаж халдваргүйжүүлнэ
Гудамж, зам талбайг угааж, гуу жалгыг ариутгаж халдваргүйжүүлнэ
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.