Насны хишиг болон эхийн алдар одонгийн мөнгийг олгож эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Насны хишиг болон эхийн алдар одонгийн мөнгийг олгож эхэллээ

/2023.02.14/ 65 болон түүнээс дээш настай ахмад настанд “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын ойг тохиолдуулан хоёр удаа олгохоор хуульчилсан байдаг.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-аас өнөөдөр насны хишгийн мөнгийг олгох жагсаалтыг арилжааны банкуудад илгээжээ.

•65-69 насны 69,406 ахмад настанд 50,000, нийт 3.4 тэрбум төгрөг.

•70-79 насны 64,912 ахмад настанд 80,000, нийт 5.1 тэрбум төгрөг.

•80-89 насны 24,010 ахмад настанд 150,000, нийт 3.6 тэрбум төгрөг.

•90 ба түүнээс дээш насны 3,302 ахмад настанд 250,000, нийт 825.5 сая төгрөгийг 161,630 ахмад насанд олгох юм байна. Үүнд нийт 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилжээ.

"Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, эхийн алдар одонгийн мөнгийг мөн өнөөдөр олгоно" гэв.

Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой ээжид жилд нэг удаа 200,000, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100,000 төгрөгийн урамшуулал олгохоор хуульчилсан байдаг.

ЦЕГ: Худалдааны төвүүдээр бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
ЦЕГ: Худалдааны төвүүдээр бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.