ЦЕГ: Худалдааны төвүүдээр бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Худалдааны төвүүдээр бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Тайлбар байхгүй.

/2023.02.14/ Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас томоохон зах, худалдаа үйлчилгээний газрууд, хүн ихээр зорчдог газруудад хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор нэгдсэн эргүүл хяналт, шалгалтыг зохион байгуулж дараах хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн автобусны буудал орчимд 13 настай хүүхдийн гар утсыг тодорхой эрхэлсэн ажилгүй 33 настай иргэн хулгайлан авч явсан хэргийг илрүүлжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоёр иргэн гар утсаа алдсан дуудлагын дагуу шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй 3 этгээд бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлэн баривчилсан байна. Улмаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс материалжуулан шалгаж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгөтэй явах, гар утсаа халаасалж явах үедээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

Хятадын дээд дипломат Ван И ОХУ-д айлчилна
Хятадын дээд дипломат Ван И ОХУ-д айлчилна
 
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.