ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ

/2023.02.10/ Элсэлтийн Ерөнхий шалгалтын Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 06-ны 09:00 цагт эхэлсэн. Харин бүртгэл ирэх гуравдугаар сарын 31-ний 18:00 цагт дуусах бөгөөд https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах юм.

Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
  • Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
  • Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.

Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.

15 настай охиныг нагац эгч нь хөнөөж, гэрчтэй үгсэн тохиролцжээ
15 настай охиныг нагац эгч нь хөнөөж, гэрчтэй үгсэн тохиролцжээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.